ХӨЛБӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАВ

60

ХӨЛБӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАВ

 

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс нийт 29 тоглогчийг шигшээ багтаа дууджээ. Ийн тус багийн байрласан бэлтгэл энэ сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн байна.

Үндэсний шигшээ багийн хамгийн ойрын зорилго бол энэ оны есдүгээр сард эх нутагтаа болох Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд амжилттай оролцох юм.

Шигшээ багт дуудагдсан тоглогчид:

Хаалгач: Б.Ариунболд (Эрчим), А.Сайханчулуун (Эф Си Улаанбаатар), Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220)

Хамгаалагч: Б.Даваажав (Эрчим), О.Мөнх-Оргил (Дэрэн), Б.Гарьдмагнай (Дэрэн), Б.Ууганбат (Дэрэн), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), С.Дөлгөөн (Андууд Сити), О.Одбаяр (Андууд Сити), Д.Төрбат (Атлетик 220)

Хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим), С.Гал-Эрдэнэ (Эрчим), Б.Батмөнх (Дэрэн), О.Баяржаргал (Эф Си Улаанбаатар), Ж.Сүндорж (Эф Си Улаанбаатар), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), А.Нармандах (Улаанбаатар Сити), Г.Гантогтох (Улаанбаатар Сити), А.Тэмүүжин (Атлетик 220), Ч.Бат-Эрдэнэ (Атлетик 220)

Довтлогч: М.Жансерик (Дэрэн), Ц.Мөнх-Эрдэнэ (Эф Си Улаанбаатар), Ц.Түмэнжаргал (Улаанбаатар Сити), П.Энхбилэг (Андууд Сити), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити), Н.Наранболд (Атлетик 220), С.Ганхуяг (Хангарьд)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.