ХИЛЭЭ ХААЯ

102
ХИЛЭЭ ХААЯ

Дурын Хятад Монголд очин мал маллаж, хөдөөгийн буйдхан сумдын нутгийг ногооны талбай болгон газрыг сүйтгэнэ, голын тохойгоор тэнүүчилсэн доншууч хужаа нар өнгөт чулууг нь цуглуулан халааслаад явчихна. Тэр ч бүү хэл аливаа арга хэмжээний хөтөлбөрийг хятад ханзаар бичиж Монгол төрийн албан ёсны хэлээс дээгүүр залах болсон байна. Монгол нутаг, Дорноговь аймаг тэр чигтээ Хятадууд холхисон бүс нутаг болж, Газрын тосны компанийн хүнд даацын автомашинууд говийн эмзэг хөрсийг үнсэн товрог болтол талхалж, зүй бус ус ашиглалтаас нь болж малчид малаа услах усгүй, тунасан усаар ундаа залгуулдаг болжээ. Тэр ч бүү хэл Монголд ЗӨВХӨН ХЯТАД ХҮН Л ОРЖ БОЛДОГ Монгол хүнийг босго давуулдаггүй ЗОЧИД БУУДАЛ Ч БАЙНА ГЭХ ШИГ.

Ахан дүүс минь, энэ чинь туурга тусгаар улс мөн үү? Энэ улсын хэл, хилийн тухай асуудал хэнийх нь сэтгэл дотор явдаг юм вэ?

МУ-ын хууль зүйн дэд сайд, сайдаар дөрвөн ч удаа томилогдсон ахмад улс төрч Ц.Нямдорж "Хилийн цэргийн бүтэц бүрэлдэхүүнийг задлан Хилийн цагдаа болговол ямар вэ” гэх, Байгаль орчны сайд асан Д.Оюунхорол "Хятадуудыг Монголд визгүй зорчуулдаг болгоё” хэмээн нэгэн цагт төрийнхөө ордноос ярьж сууцгаав...

Монголын төрд Хятадын нөлөөллийг хэрэгжүүлэн гар хөл бологчид энэ мэт аяглаж суух ард чинь эзэнгүй, хуульгүй мэт энэ орны өрцийг цоолон энд тэндгүй нээсэн хилийн олон боомтуудаар нь Монголын баялаг өмнөд хөрш рүү ямар ч үнэгүйгээр урссаар, эх оронд чинь эзэн суух хятадуудын эрээ цээргүй үйлдлүүд дээрхийн нэгэн адил газар авлаа.

Хамаг баялаг нь үнэгүй урслаа гэхийн учир аливаа улс орон байгалийн баялгаа нээн ашиглахдаа ДЭЛХИЙН СТАНДАРТ-ыг баримтлан, байгаль орчин, хүн ард, мал амьтанд ээлтэй, эрүүл, аюулгүй технологийг дагаж мөрдөн, дотооддоо НӨШБ үйлдвэрлэж, гаднын орнууд руу экспортолсноор үр ашгаа хүртэж, ард олноороо элбэг хангалуун амьдарцгаадаг юм.

Гэтэл МУ-д хариуцлагатай уул уурхай эрхлэгч үндэсний компани үзээд өгье өө, нэг ч байхгүй өдий хүрсэн.

Бид дотооддоо НӨШБ үйлдвэрлэж байж гэмээнэ Монгол ахан дүүсийн ажлын байр нэмэгдэж, өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ арилжин илүү ашиг олох боломж бүрдэхээс бус Монгол төрийн зээлийн өрийг төлөхийн тулд хилийн аман дээр дугаарлах түүхий нүүрс ачсан хэдхэн Монгол жолооч нарын зүтгэл "Үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцэх”-ийн үнэд хэдийнээ хүрэхээ больсныг ойлгох цаг болсон шүү.

Учир нь Хятадын төрд үеийн үед "Монголыг цөлмөе, Монголыг үгүйрүүлэн хоосолж, эзлэе” гэсэн бодлого үйлчилснээс бус "хамтдаа зэрэгцэн хөгжье” гэх үзэл хэзээ ч төрөхгүй. Үүний хамгийн ойрын жишээ нь Далай лам Монголд зочилсны хариуд 2017 оны 6-р сарын 20-нд БНХАУ "Монголыг өлсгөж засъя” бодлогыг хэрэгжүүлж эхлэн, Гашуун сухайт боомтын НАЙМАН гарцын, ЗУРГААГ нь хааж, нүүрсний тээвэр хийдэг Монгол жолооч нарыг гангийн халуун наранд цардмал зам дээр 7-8 хонуулж, 200 км урт дугаарлалт үүсгэн "цээрлүүлж” эхэлсэн юм.

Эл үйлдэл нь "Танай Монгол тусгаар улс хэдий ч түүхий эд болоод, хүнс, бусад бараа таваарын тухайд хэдийнээ Хятадын эрхшээлд орсон. Бид түүхий эдийн үнийг, хангалтын хэмжээг тогтоох болно. Танай улс сонголтгүйгээр бидний аяыг харахаас өөр аргагүй” гэж ойлгуулах зорилтот ажиллагааных нь эхлэл байсан юм!!!

Тэгвэл хүссэн үедээ хилийн журмаа чангатгаж, хүссэн үедээ суллаж байдаг Хятадын аяыг харахгүйгээр энэ завшаанаар нь дашрамдуулаад Монгол улс хилийн боомтуудаа хаачихвал ямар вэ?

Хамаг баялгаа урсгаж буй энэ олон боомтыг хаалаа гээд Монгол улс лав сүйрэхгүй.

МУ, БНХАУ-ын хооронд Замын-Үүд, Хавирга, Баян хошуу, Сүмбэр, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Байтаг, Булган, Даян гэх хилийн 13 боомт бий. Гэтэл тэдгээр боомтуудыг нээн ажиллуулсан цагаас хойш Хятадын тал хөлжиж баяжин, тэдгээр газруудад хот суурин сүндэрлэж, ажлын байр олноор бий болохын хэрээр Хятад улс татвар татаасаа аван баяжсаар. Харин Монголын тал ямар байдалтай өдий хүрснийг надаар хэлүүлэлтгүй олон нийт мэдэх биз ээ.

21-р зуунд тусгаар тогтносон улс эдийн засгийн хувьд зөвхөн нэг улсын хараат байх нь, үндэстэн оршин байх, эсэх тухай асар том агуулгыг давхар хөндөж байх тул энэ талаар өмнө нь ЗАМ-2 нийтлэлдээ би тодорхой бичиж байв.

Тэгвэл МОНГОЛЫН ЦӨӨН ХЭДЭН ОЛИГАРХУУДАД ЭЗ-ИЙН ДАМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭН, асар баялаг нөөцтэй Таван толгойн ордын баялгийг урьдын адилаар НӨШБ үйлдвэрлүүлэхгүйгээр, түүхийгээр зөөлгөж авах, энэ улсыг ЭЗ-ийн хараат хэвээр байлгасаар байх сонирхол Хятадын төрд ноёлсоор байна.

Харин Монголын төр стратегийн томоохон ордуудыг Монголын үндэсний компаниуд нээн ашиглана гэх бодлого барьж байгаа хэдий ч Монголын үндэсний компаниуд гэх төрөөс төрсөн тэрбумтан, олигархуудын бүлэглэл MCS, МАК, ЧИНХУА МАК, ӨСӨХ ЗООС, АЖНАЙ, ӨМНИЙН ГОВИЙН ЭЛС зэрэг үндэсний гэх компаниудын технологи болоод ЭЗ-ийн бодит чадамж нь дэлхийн жишигт үл хүрэхдээ мөнөөх дадсан заншлаараа Хятадын ая талыг харж зээллэг тусламж эсрээр...

Гэтэл МУ тэднээс хариуцлагатай уул уурхай, дэд бүтэц, зам харилцаа, ус, цахилгаан ашиглалтын талаарх СТАНДАРТУУД-ыг 20 гаруй жил найдаж хүлээгээд олж хараагүй.

Тэд Монгол орны газрын хэвлийн баялгийг ухаж, сэндийчин зөөж зөөчхөөд өнөөг хүртэл ганц метр зам ч тавиагүй!!! Байгаль орчны нөхөн сэргээлт хийх ТЭЗҮ ч гэж байсангүй нь нотлогдсон үнэн юм.

Гэтэл энэ хариуцлагагүй компаниуддаа Монголын нийт ард түмний өмч болсон баялгийг урьдын адил ухаж зөөх эрхийг өгчхөөд тэдний үйлдлээс ЯМАР ҮР ДҮН ХҮЛЭЭХ ВЭ?

ИЙМД МОНГОЛ УЛС, ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН, УУЛ УУРХАЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХҮРТЛЭЭ ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ!!!

ЭНЭ НЬ БАЙГАЛИЙН БАЯЛГАА НЭЭН АШИГЛАХААС ТАТГАЛЗАНА ГЭСЭН ҮГ ОГТООС БИШ!!!

Зөвхөн МУ-д уул уурхайг дагасан сүйрэл явагдаж буй энэ цаг үед энэ хүмүүнлэг бус ажиллагааг зогсоохгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй.

Тиймээс хилээ хаан, энэ зууртаа бүс нутгууддаа дэд бүтцээ сайжруулах, дэлхийн стандартад нийцсэн тооцоо судалгаагаар цахилгаан станц барьж байгуулах, усан хангамжийн асуудлаа шийдвэрлэх, уул уурхайн бүс нутгуудад авто болон, төмөр зам тавих, НӨШБ үйлдвэрлэх үйлдвэрүүдээ барьж байгуулах зэрэг ажлуудыг бүрэн дүүрэн хийж хэрэгжүүлэх, энэ бүхнийг гүйцэлдүүлж чадаж гэмээнэ "Улсаа улс шиг хөгжүүлж, хүнээ хүн шиг амьдруулна” гэж ам бардам ярих боломж нөхцөл бүрдэнэ.

Иймийн учир, тэр цагийг ирэх хүртэл Монголын хилээр ширхэг чулуугаа ч гадагш гаргахгүйгээр ЭХ ОРНОО сахин хамгаалаач ээ!!!

Байгалийн баялгаараа бид дотооддоо НӨШБ үйлдвэрлэж байж эх орноо хөгжүүлэхээс бус өнөөдрийнх шиг түүхийгээр зөөж гадныханд найр тавьсаар, гадаад ертөнцөд "Алтан дээр сандайлсан гуйлгачид” хэмээн доромжлогдож суух ямар шаардлага байна вэ?

Дашрамд хэлэхэд МУ-ын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг гадаад, дотоодын аль нэгэн компани хийдээ гол нь бус гагцхүү аль нь Дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн технологиор энэ салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэх чадамжтай вэ, аль нь МУ-д хамгийн ашигтай гэрээ байгуулах саналыг оруулж вэ гэдэгт л анхаарах нь зүйтэй санагддаг аа.

Энэ завшаанаар өнгөрснийг эргэн санавал:
Авдартай алтаа ачаад зөөчихсөн Монголын олигархуудтай харьцуулбал би энэ улсаас ширхэг чулуу ч аваагүй!!!

Харин миний сэтгэл зүрхэнд энэ улсын хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнолын асуудал хэлтэйгээ, хилтэйгээ, хүн ардынхаа хөгжилтэй хамт оршдогийн хувьд би өдий 10-аад жилийн хугацаанд өөрийн төлөөлж буй группээсээ дэлхийн 17 улсад хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийсний хувиар, бизнесийн зарчимд тулгуурлан, эх монгол нутагтаа хөрөнгө оруулахаар 5сая ам.доллар зарцуулж, Таван толгойн ордод хөрөнгө оруулах ТЭЗҮ-ийг боловсруулсан юм.

Тэрхүү ТЭЗҮ-дээ тулгуурлан МУ-д уул уурхайн салбарт голлох үүрэгтэй үйлдвэрүүдийг байгуулж, НӨШБ үйлдвэрлэдэг болгож хэвшүүлье гэсэн саналыг МУ-ын үе үеийн засгийн газарт тавьсаар ирлээ.

Үүнд:
1. Таван толгойн нүүрс олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт хийх
2. Нүүрс угаах үйлдвэр байгуулах
3. Коксожсон нүүрс боловсруулах үйлдвэр барих
4. Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах
5.Төмөр зам тавих
6.Усан хангамжийн төв байгуулж, гүний усыг ашиглахгүйгээр ӨМӨЗО-ы Хатан голоос ус татах
7.Цахилгаан станц барих

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг бид 100% өөрийн хөрөнгөөр буюу нийт 50 орчим тэрбум ам,долларын хөрөнгө оруулалтаар 6 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаа ТЭЗҮ-дээ тусгасан.

Бүтээн байгуулалтын ажилд оролцох нийт ажилтны 90% нь Монгол ажилтнуудаас бүрдэх, ингэснээр Монгол улсын ажилгүйдлийн түвшинг бууруулж, НӨШБ үйлдвэрлэн улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах бодит үр өгөөжийг ч тодорхойлсон билээ.

Мөн бид МУ-ын Засгийн газартай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлбэл МУ 51%, манай групп 49%-ийг тус тус эзэмшихээ мэдэгдсээр байна.

Эдгээрийн дотроос онцгойлон, 3 ТОНН НҮҮРСЭН ДЭЭР 4 ТОНН УС НЭМЭЭД 1 ТОНН ЦЭВЭР БЕНЗИН ГАРГАЖ АВДАГ ОЛОН УЛСАД ӨӨР ХААНА Ч НЭЭЖ АМЖААГҮЙ ТЕХНОЛОГИЙГ ЗӨВХӨН ШИНХУ ГРУПП ДАНГААР ЭЗЭМШИН, АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААГИЙН ХУВЬД ЭНЭ ТЕХНОЛОГИЙГ МУ-Д НЭВТРҮҮЛЭН, ӨДИЙ ХҮРТЭЛ ОХУ БОЛОН БУСАД УЛСААС ХАРААТ ЯВЖ ИРСЭН ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ҮСРЭНГҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙН, ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГААД ЗОГСОХГҮЙ ГАДАГШ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ БАЙГААГ НАРИЙН ТООЦОО СУДАЛГААТАЙГААР МУ-ЫН ЗГ-Т МЭДЭГДСЭН БОЛНО.

Монголын ард түмэнд үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлтүүдээ шилэн дансны зарчмаар бодитоор хянуулах бидний энэхүү төслийг харамсалтай нь ард олон ч дэмжин түгээхдээ хойрго, төр засаг нь ч нүдгүй, чихгүй мэт байх нь нэн хачирхалтай.

Төгсгөлд нь Шинху группийн цар хүрээний талаар ганц жишээг харьцуулж хэлбэл: Монголын үндэсний компани гэх МАК "Нарийн сухайтын ордод түшиглэн жилдээ 1 сая тонн нүүрс угаах үйлдвэр байгуулан удахгүй ашиглалтад оруулна” гэжээ. Тэгвэл Шинху группийн МУ-д барьж байгуулах нүүрс угаах үйлдвэр нь жилдээ 30,000,000 тонн нүүрсийг угаах хүчин чадалтай байхаар тэртээ 10 жилийн өмнө тооцоологдож байв. Дээрхээс тоон үзүүлэлтийг харьцуулбал чүдэнзний хайрцгийг байшинтай жиших мэт...

Мөн МАК "Нарийн сухайтад угаах үйлдвэр байгууллаа гэхэд Өмнөговь аймаг, хилийн цаад талд Цэгээ боомт ч усгүй, хуурай цөл. Гэтэл энэ үйлдвэр усаа хаанаас авах, цахилгаанаа хэрхэн хангах вэ гэдэг нь үнэхээр анхаарал татсан асуудал!!! Оюу толгойн нэгэн адил говийн газрын гүний усыг ашиглавал МУ-д юутай хохиролтой, хүн зоны амьдрал, мал амьтдын амьдрах орчинд юутай их гаслан тарих вэ!!!

Харин манай Шинху групп Таван толгойн ордод хөрөнгө оруулж, нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулахдаа усыг хүртэл гадаадаас авах гэрээ хэлэлцээрийг аль хэдийнээ урьдчилан хийж чадсан. Энэ бол туурга тусгаар МУ-ынхаа ирээдүй хойчийг бодсон жирийн нэгэн Монгол хүний алсыг харсан бодлого билээ.

Би МУ-ын төр засгийн үе үеийн тэргүүнүүд болоод улс төр, бизнесийн хүрээнийхэнд 10 жилийн өмнөөс уг төслөө танилцуулахдаа "аль ч шатанд авилга өгөхгүйгээ зарласан” чин шударга зарчимдаа дөнгөлөгдөн, өдгөө үйл явцыг хөндлөнгөөс харж, ажиглаж сууна.

Бардам үнэнийг хэлэхэд 100 гаруй эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан 5 сая ам.доллар зарцуулан боловсруулагдсан манай ТЭЗҮ-тэй дүйцэхүйц, МУ-д ашигтай, байгаль орчин, хүн малд ээлтэй, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах ТЭЗҮ бүрэн боловсруулчихсан компани, дээрх нэр бүхий үндэсний гэх компаниудад одоогоор нэг ч байхгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Энэ бүхнийг нуршихын учир ухаант мэргэн түмэн олон минь өөр өөрийн эзэмшлийн 1072 хувьцааныхаа төлөө, өөрийн баялагтаа эзэн болохын тухайтад Таван толгойн ордод чухам хэн, хэрхэн хөрөнгө оруулах нь Монгол түмэнд ашигтайг мэргэн оюунаараа тунгаан, санал сэтгэгдлээ хуваалцана уу!!!

Мөн та бүхэнд Монголын үндэсний компаниудаас Таван толгойн ордод хөрөнгө оруулах ТЭЗҮ-ээ Шинху группийн нэгэн адил олон нийтэд ил зарлаж, харьцуулан дүгнэх боломж олгохыг шаардах бүрэн эрх нь бийг сануулъя!!!

ХИЛЭЭ ХААЯ

ХИЛЭЭ ХААЯ

#Хүндэтгэсэн_Шинху_группийн_Далайгаас

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.