“ДАШТ-2018”-ын нээлтэд 20 гаруй улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирнэ

42

“ДАШТ-2018”-ын нээлтэд 20 гаруй улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирнэӨнөөдөр орой эхлэх Хөл бөмбөгийн "ДАШТ-2018”-ын нээлтийг үзэхээр дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүн ОХУ-д хүрэлцэн ирнэ гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд мэдэгджээ.

Нээлтийн ёслол энэ сарын 14-нд Москва хотын "Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд эхний тоглолт Орос болон Саудын Арабын багаар эхлэх юм.

"Улс орны төрийн тэргүүнүүд дэлхийн аваргын нээлтийн тоглолт болон хаалтыг үзэж сонирхох ихээхэн сонирхолтой байдагт гайхах зүйл байхгүй юм. Өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид манай улсад айлчилж, хөл бөмбөгийн тоглолт үзэж таалан соёрхоно гэдэг сайхан. Тэмцээнд Оросын шигшээ баг ялна гэж найдаж байна” гэж А.Сорокин ярьжээ.

"ДАШТ-2018” ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.