"Сансарын хөлөг" тоглоом дахин найман хүнийг "сансарт" илгээх дөхлөө

102

"Сансарын хөлөг" тоглоом дахин найман хүнийг "сансарт" илгээх дөхлөөОдоогоос таван жилийн өмнө ҮСАХ-д ноцтой осол гарч дөрвөн хүүхдийг "сансарт” илгээх дөхсөн. Тодруулбал, "Сансрын хөлөг” нэртэй тоглоом асар хурдтай эргэлдэж байх үед нь эргэлдүүлэгч гинж нь тасарч тоглоом хэвийн ажиллагаагаа алдаж, олон хүнийг сандаргаж байсан ч хүмүүсийг нь аюулгүй гаргаж чадсан байдаг.


Осол гарснаас хэдхэн хоногийн дараа "гинжийг нь сольсон одоо аюулгүй" хэмээн үйл ажиллагаа явуулж байсан тус тоглоом өчигдөр дахин найман хүнийг "сансарт” илгээх дөхлөө.


Тодруулбал, "Сансрын хөлөг” тоглоом ажиллаж байх үедээ хугарч, хүүхдүүд бэртсэн хэрэг гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж урьдчилсан байдлаар хугарсан тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэх дүгнэлтийг гаргасан байна.

Харин дотор нь байсан хүүхдүүдийн тухайд, гурван хүүхэд нь зөөлөн эдийн гэмтэлтэй, нэг хүүхэд нь биеийн байдал нь зовиуртай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Зуны улиралд хүүхэд багачуудын хамгийн ихээр зорьдог  тус газрын гадна талбайд 13 тоглоом ашиглагдаж байгаа ч аминд халгүй нь чухам хэд гэдгийг хэлж мэдэх хүн байхгүй байна. Тэдгээрийг 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Бээжинд захиалж хийлгүүлсэн гэдэг.

Гэсэн ч хүний амийг авч явах шахсан "Сансрын хөлөг” тоглоом нь Японы акталсан тоглоом гэх яриа бий. Тиймээс бидэнд баталгаа гаргаж өгөх хүн алга. Эцэст нь эвдэрхий тоглоом энхрий үрийн амийг авч явсан буруутан болох болов уу. Тиймээс эцэг, эхчүүд өөрийн хүүхдийг ҮСАХ гэх аминд халтай газар руу аль болох явуулахгүй байвал эцэст нь эрсдэлгүй мэт санагдана. Эс бөгөөс эвдэрсэн өдөр нь засаад эргээд ашиглалтад өгсөн тоглоом таны хүүхдийн толгойг хэзээ ч залгиж мэдэхээр байна.  Түүнчлэн бүхэл бүтэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижигхэн парк цөөхөн хэдхэн тоглоомын чанар, стандартыг мэдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Эвдэрсэн хойно нь засдаг гажиг тогтолцоо үүнийг батлах биз ээ. Мөн хуучин зүйлийг монголчилж "шинэ” болгож ирсэн уламжлалаар хүүхдийн тоглоомд хойрго хандсан нь энэ удаагийн ослоор илэрсэн гэхэд болно. Тиймээс  насжилт өндөртэй, хуучирсан тоглоомнуудаа ашиглалтнаас гаргаж,  хүүхдийн ирээдүйд баталгаа гаргаж өгөхийг хүсч байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.