iPhone X усан доор хоёр долоо хоног ”тэсэж” чаджээ

63

 

iPhone X усан доор хоёр долоо хоног ”тэсэж” чаджээApple компаний iPhone X утас голын ёроолд хоёр долоо хоногийн турш ”тэсэж” чаджээ. Төхөөрөмж бүтээгчид IP67 стандартаар түүний ус хамгаалалт 1м-ийн гүн усанд 30 минутаас ихгүй хугацаанд усанд тэсвэртэй байж чадна хэмээн шалгалтын үр дүнг хэлсэн байдаг. Гэвч тухайн төхөөрөмж илүү урт хугацаагаар, усанд тэсвэртэй байж чадсан талаар Oane бичжээ.

 


Видео бичлэгээр iPhone X-ийн арав дахь загварыг уснаас олж  гаргасныг  YouTube  сувагт  нийтэлж  байсан. Залуу хүн усан доор янз бүрийн эд зүйлийг эрэн хайж олоод эздэд нь буцааж өгдөг. Энэ удаа iPhone X-ийг олсон бөгөөд эзэмшигчид нь өгөхөд тэр эзэн маш ихээр гайхаж түүнд талархжээ.  Утсыг голын ёроолоос олсон бөгөөд тэнд хоёр долоо хоногийн өмнө гээсэн ажээ.  Тэгээд утсыг хатаасан бөгөөд дараа нь ажиллаж байжээ. Норсон утсыг хатаахад гурав хоног шаардагджээ.

Ц.Пүрэвдорж


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.