ДАШТ: Төрийн думаас орос бүсгүйчүүдийг ДАШТ-ий зочидтой сексдэхгүй байхыг хүсчээ

199

 

ДАШТ: Төрийн думаас орос бүсгүйчүүдийг ДАШТ-ий зочидтой сексдэхгүй байхыг хүсчээДАШТ эхлэхийн өмнөхөн Орос орон даяар гадаадын зочид гийчдийг хүлээн авахад анхаарч бэлтгэж байна. Тэгвэл Төрийн думын Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Тамара Плетнёва орос охидыг зочидтой бэлгийн харьцаанд орохгүй байхыг уриалжээ. 

Тэрбээр "Говорит Москва" радио станцад өгсөн ярилцлагадаа орос бүсгүйчүүд, зочид гийчдийн хооронд харилцаанд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар энэхүү холбоонд дараа нь хүүхдүүд өртөнө гэжээ. 

"Эдгээр хүүхдүүд дараа нь зовдог, Зөвлөлтийн засгийн үеэс ч зовж л байсан" хэмээн Плетнёва 1980 оны олимпийн гашуун туршлагаас жишээ татан хэлсэн байна. "Бид хүүхдүүдээ төрүүлэх л ёстой. Би үндсэрхэг үзэлтэн биш. Тэгсэн ч гэсэн энэ бол хамаатай асуудал" хэмээн Төрийн думын депутат бүсгүй мэдэгджээ. 

Тэрбээр өөр үндэстний эрлийз хүүхдүүдийг гунигтай ирээдүй хүлээдэг, эцэг нь хүүхдээ ээжтэй нь эх орондоо авчирсан ч орос бүсгүйчүүд тэндээс буцаж ирж чаддаггүй гэжээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.