2018 Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн торгон агшнууд

73

22 дахь удаагийн Хөл бөмбөгийн "ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын "Лужники” цэнгэлдэх хүрээлэнд  өчигдөр  эхэллээ. ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох билээ.

Нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын дуурийн дуучин Аида Гарифуллина болон Бразилийн шигшээ багийн тамирчин Рональдо нар оролцжээ.

ДАШТ-ыг нээж үг хэлсэн В.Путин тэмцээнд оролцож буй бүх багт амжилт хүсчээ.

 

 

 Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын үндэсний шигшээ багийн хооронд болж  багуудын тоглолт 5:0 харьцаатай ОХУ-ын багын  хожлоор  өндөрлөв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.