Баянзүрх дүүрэг 92,9 буюу ‘’МАШ САЙН’’ үнэлэгдлээ

803

 

Баянзүрх дүүрэг 92,9 буюу ‘’МАШ САЙН’’ үнэлэгдлээБаянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/211 дүгээр захирамжын дагуу хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага ‘’Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг’’, ‘’Штабын дадлага’’, ‘’Малын гоц халдварт өвчний үед ажиллах үзүүлэх сургууль’’, ‘’Үерийн үед ажиллах үзүүлэх сургууль’’ болон ‘’Ой хээрийн түймэр унтраах үзүүлэх дадлага, сургууль’’ зэрэг 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.  

            Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар түүний харьяа хэлтэс, алба, хороод, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвх, санаачлагатай оролцож 92,9 оноо буюу "МАШ САЙН” үнэлэгдлээ.

            Мөн дүүргийн удирдах албан хаагчдын бие бялдарын сорилд нийт бие бүрэлдэхүүн 100 хувь оролцож бүрэн хангалттай үнэлэгдсэнийг тус Дадлага сургуулийг удирдсан НОБГ-ыг дэд дарга Д.Мягмардорж онцолсон юм хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>