Б.БУЛГАН ХУУЛЬЗҮЙН САЙДАД ЗАХИДАЛ ХАЯГЛАЖЭЭ

76

Б.БУЛГАН ХУУЛЬЗҮЙН САЙДАД ЗАХИДАЛ ХАЯГЛАЖЭЭ

 

Тагнуулын ерөнхий газарт удаа дараа шалгагдаж, дуудсан цагт нь ирж байцаалт өгч байгаа Б.Булган ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид захидал бичсэн асуудлыг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд мэдээлэв.


Тэрбээр "С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд захидал хүргүүлсэн. Энэ захидал нууц захидал биш ээ.

Удахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил болгоно. Уг захидалд Б.Булган буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч нь одоо ял аваад буй гурван хүнийг танихгүй гэж бичсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй” гэж ярилаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.