Найрсаг сэтгэлээр Орос оронд

366

Найрсаг сэтгэлээр Орос оронд

 

ДАШТ – 2018 орос орны өнгө төрхийг хэрхэн өөрчилсөн талаар kp.ru-гийн боловсрол, шинжлэх ухааны хэлтсийн тоймч АЛЕКСАНДР МИЛКУС ийнхүү өгүүлсэн байна.

 

Цагдаа нарыг хаанаас авчирсан юм бол, мэдэхгүй биз? Метро хамгаалалттай болчихсон юм уу? Эмээ нар троллейбусаар явдаг болоо юу? Арай л японоор ярих нь холгүй, англи, испаниар шивнэлдэх эдгээр залуусурьд нь хаана нуугдаж байсан юм болоо?

ДАШТэмцээн үзэхээр ирсэн гадаадынхныг өмссөн зүүснээр нь танихад амархан. Ямар ч л байсан манайхан биш. Сомбреро өмссөн, инээд хүргэм чихэвчтэй цагаан малгайтай, торчигнуур барьсан, парик өмсөж, нүүрэндээ баг зүүсэн, бишгүүр үлээсэн гээд. Гадны л бараа, таваар.

Энэ чинь харин хэн бэ? Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн сонсогч Улаан талбайн хаалтны дэргэд зогсож,Мавзолейд орох боломжгүйгучирлананглиархүлцэл өчихдөөцарай нь минчийтлээ улайсан харагдана. Метроны "Хувьсгалын талбай” (Площадь Революции)өртөөний дэргэд зогсох махлаг биетэй эр том чемодан барьсан аргентин зочноос "What is your destination?” (Та хаа хүрэх вэ?) хэмээн баргил хоолойгоор тодруулж сонсогдоно. Дунд хэрийн насны ганган хатагтай нэгэн уругвайг нийслэл хотын нөгөө талд хоромхон зуур хүргэх "Vo lo ko lam ska ya” өртөө рүү дөхүүлэх ажээ. Цайвар ногоон хантаазтай хөгжилтэй эрчүүд газар газрын хүмүүсийг үнэгүй тээвэрлэх автобусанд суулгаж байна. Миний зиндаагаар бол хамгийн ТОП нь бичиг баримт шалгаж байгаа замын цагдаа:

Гэрэл зургийг: АЛЕКСАНДР МИЛКУС

 

-Уучлаарай, ДАШТ-ий үеэр хүч манайх нэмэгдүүлсэн шалгалттай. Таны улсын дугаарын жижиг гэрэл шатчихсан байна. Санаа бүү зов, амархан шатчихдаг юм, сольчихоорой гэж байна.

Хүмүүс ээ, энэ чинь бүгд манайхан байна! Цагдаагийн царай зүс хүртэл инээмсэглэсэн, ууртай ширүүн биш. Метрогоор явж байгаа хүмүүс ч гэсэн хөмсөг зангидаж, бараан царайлсан нь бага харагдана. Бид чинь үйлчилж, дэмжиж тусалж, чин сэтгэлээсээ баярлаж бахархаж чадаж байна шүү дээ.

Саранскт 10 мянган перучүүдийг халамжилж байна. Бразилчууд ростовын Педрогоос ялгарах юм алга.Марокканчуудыг бараг Питер тэр даяараа цагаан шөнөөрөө тайтгаруулж байх шиг.

Нийслэлд Энх тайвны өргөн чөлөөгөөр (проспект Мира) мексикчүүд гуйвцгаана. Германыг дийлсэн ялалт ялалт тэднийг согтоожээ. Хажуугаар өнгөрөх хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тэдний мөрийг алгадаж, алгаа дээш харуулах нь:- танайхан баатрууд шүү – гэж байгаа хэрэг юм санж. Бүгд л инээмсэглэцгээнэ.

Инээмсэглэлээ хадгалцгаая, царай зүсээ сайхан хэвээр байлгацгаая, дахиад гурван долоо хоног байна. Энэ чигээрээбайцгаая л даа, хүн бүр чадахын хэрээр, нэг сар, хоёр, гурван сар … Ядахдаа шинэ жил хүртэл. Дахиад хоёр жил бол бүр сайн. – гэж хэлмээр санагдлаа.

Хүүхдийн тоглоомын хаалганд бөмбөг өшиглөх төлбөртэй

Гэрэл зургийг: АЛЕКСАНДР МИЛКУС

 

Ийм олныг хамарсан, ухаалаг, сайн бодож, тунгааж, нягт нямбай зохион байгуулсан супер арга хэмжээг би л лав үнэндээ урьд өмнө нь олж хараагүй юм байна. Сайн байна шүү дээ!

Харин таксины тоолуураа хурдан гүйлгэж, гарсан тоог нь евро гэж тайлбарласан, кафед үнээ тэнгэрт тултал нэмсэн, урьд нь баталгаажуулсан захиалгатай хүмүүсийг зочид буудлаас хөөж гарган ашиг хонжоо хайсан, хүний цүнх ухаж зээлийн карт суйлсан, хүүхдийн тоглоомын хаалганд бөмбөг өшиглүүлэнгээ мөнгө нэхсэн (үүнийгээ аттракцион гэх юм гэнээ) этгээдүүдэд бид "Та нар холдож үз. Бид та нартай хамт явахгүй шүү” гэж хэлцгээе.



Бэлтгэсэн  Д.ЭНХЭЭ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>