Цаг агаарын урьдчилсан мэдээ

35

Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар  23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

    22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгаар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд төвийн нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.