Ой санамжаа сайжруулж, юмаа мартахгүй байх энгийн аргууд

123

Ой санамжаа сайжруулж, юмаа мартахгүй байх энгийн аргууд

 

Хүн хөгшрөх тусам тєв мэдрэлийн систем удааширснаар анхаарал амархан сарнидаг болж, мэдээллийг хагас дутуу хvлээн авах нь ихэсдэг. Хэрэв бид хүч чадлаа бүрэн дайчилж чадвал үүнийг даван туулж болно. 

Санах ой тань муудаад машины түлхүүрээ хаана тавьснаа санахгүй, дэлгүүр ороод юу авахаа мэдэхгүй, эсвэл гудамжинд зөрсөн танилынхаа нэрийг санахгүй байна уу? Тэгвэл санах ойгоо сайжруулах энгийн аргуудыг танд танилцуулж байна.

Хөдөлгөөн болон биеийн тамир нь биеийг хэвийн байдалд нь хадгалж тархийг мөн эрүүл байлгадаг. Тиймээс фитнессээр хичээллэж өглөө гүйж байхыг зөвлөе.

Хамгийн энгийн арга бол үгийн сүлжээ бөглөх. Сонин сайн уншиж гарчиглахгүйгээр бүгдийг унших хэрэгтэй.

Хөгжмийн зэмсэг тоглож сурвал маш хурдан сайжирдаг.

Зүүдээ санахыг хичээх хэрэгтэй. Зүүд нь сэрсний дараа 5 минутын дараа тархинаас арчигддаг учир үүнээс өмнө зүүдээ барьж авахыг хичээгээрэй.

Мөн хэрэглэж буй хүнс чухал байдаг. Шингэний дутагдалд орсон эсвэл хэт их согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тархины эс сая саяараа үхдэг.

 
Эх сурвалж: ibook.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.