Умард Солонгос пуужин хөөргөх ажиллагаагаа зогсоож
Умард Солонгос цөмийн туршилтын томоохон 4 талбайг устгаж, пуужин хөөргөх ажиллагаагаа зогсоосон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг Умард Солонгос шилжүүлэн өгсөн талаар дурдсан байна.
Б. Халиун