"Ноён ногоон"-ы ааш нэг л биш ээ

89
"Ноён ногоон"-ы ааш нэг л биш ээНайман шарга валютын зах дээр өчигдөр долларын ханш нэг хоёрхон цагийн дотор 20-25 төгрөгөөр нэмэгджээ. Монголбанкнаас зарласан 6-р сарын 19-ны өдрийн  хаалтын ханш 2426 ам.доллар, 6-р сарын 20-ны өдрийн хаалтын ханш 2441 ам.доллар байсан бол 6-р сарын 21-ны өдрийн хаалтын ханш 2450 ам.доллар болтлоо өсчээ. Үүний шалтгааныг Монголбанк эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тайлбарлаж байгаа хэдий ч Найман шарга захын валют арилжаачид өөр бодолтой байгаагаа илэрхийллээ. Харин мэргэжлийн шинжээчид сүүлийн гурван удаагийн дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй, зах зээлд ам.доллар худалдаагүйтэй холбон тайлбарлаж байна. 
Erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.