Монголыг хэн мөхөөж байна вэ?

98
 
Монголыг хэн мөхөөж байна вэ?АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, "улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, "юм үзэж нүд тайлаагүй” , "шуналын хүсэл нь шулам болгосон”, "эрээ цээрээгүй бүдүүлэг” хэсэг ТЭНЭГ нѳхѳд Монгол Улсын хѳгжлийг мухардалд орууллаа. Зѳвхѳн тэд ч биш "зусардан далдаганагчид”, "аймхай хулчгар”, "мэдлэггүй мангар”, "шинжлэх ухаанд бус цуу ярианд итгэдэг” олонхи болсон МАСС ууд ч энэ байдалд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Байдлыг бодитоор ойлгож "ѳѳрчлѳх хэрэгтэй” гэж ухаарч зүтгэсэн хүн бүхэн амжилтад хүрэхгүй байгаа нь мѳнѳѳх тэнэгүүдийн бий болгосон ГАЖУУДСАН тогтолцооны уршиг. Энэ дүр зургуудыг тоймлоод дүгнэх гэж үзье л дээ.
 
1.   Энэ бүхэн "Социализмын материаллаг бааз” ыг ХУВЬЧЛАЛ нэрээр устгахаас эхэлсэн. Аливаа баялгийг бий болгох маш хэцүү их хугацаа шаарддаг ч, устгахад маш бага хугацаа зарцуулдгийг бид ѳѳрсдѳѳ үзлээ. Бодлогогүйгээр, зохицуулалтгүйгээр, хяналтгүйгээр энэ хувьчлалыг хийсэн олон улстѳрчид одоо болтол байж л байгаа. Бид ѳѳрсдѳѳ баялаг БҮТЭЭГЧИД бус бусдаас гуйдаг ГУЙЛГАЧИН болсны шалтгаан нь энэ.
2.   Социалист нийгмийн байгуулалтыг удирдаж байсан МАХН ыг татан буулгаж, улстѳрийн шинэ намуудыг адил гараанаас эхлүүлж, эрүүл саруул бодлогын тѳлѳѳх ѳрсѳлдѳѳн бий болгоогүйгээс ардчилалыг удирдсан АН одоо МАХН аасаа ялгагдахаа больж байна. Ардчилсан шинэ нийгмийг хуучин социалист аргаар удирдаад байгаагийн жишээ нь, шагналын тогтолцоо, жил сарын аян хѳдѳлгѳѳн, хэзээ ч биелдэггүй хоосон уриалга, ам ажлын зѳрѳѳ, том гэдэстэй яравгар тѳрхтэй "дарганцар”-ууд.
3.   2000 оны сонгуульд намаа ялуулж улстѳрийн эрх мэдэл авсан нэгэн дарга Тѳрийн алба болох улстѳрийн албан тушаалуудыг "дуудлага худалдаа”-гаар арилжиж эхэлсэн энэ цаг үеэс л олон хүмүүс улстѳрийн албан тушаал бол ХАРИУЦЛАГА биш БИЗНЕС юм байна хэмээн ойлгож хандах болсон. Албан тушаалд очих гэж авилгалд ѳгсѳн мѳнгѳѳ хэд нугалж ол