ӨВӨРМӨЦ ТОГТОЦ БҮХИЙ ЦОНЖИЙН ЧУЛУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

890

ӨВӨРМӨЦ ТОГТОЦ БҮХИЙ ЦОНЖИЙН ЧУЛУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

 

Дорноговь аймгийн ИТХ-аас Дэлгэрэх сумын нутагт буй өвөрмөц хадан хэлбэртэй Цонжийн чулууг байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм.

Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн зургаан талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хадууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм.

Үүнийг нутгийнхан "Цонжийн чулуу” гэдэг. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй. Харин дэлхийд цөөн хэдэн газарт байдаг бөгөөд hexagonal rock гэж нэрлэдэг байна.

Тиймээс байгалийн энэхүү дурсгалт газрыг хамгаалах, хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх зорилгоор тусгай хамгаалалтад авсан байна.

Г.Зул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>