УСАНД ЖИВСЭН ХҮНД ЯМАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ

94


УСАНД ЖИВСЭН ХҮНД ЯМАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ

 

Зуны улиралд иргэд аялал зугаалганд явж байна гэх нэрийдлээр анзааргагүй, бодлогогүй байдлаасаа болж үерлэсэн голд живэх тохиолдол цөөнгүй гардаг.
Иймд та бүхэнд усанд живж буй хүнд хэрхэн анхны тусламж хүргэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Усанд унах, живэх гэдэг нь үйлдлийн хувьд ялгаатай боловч учрах аюулын тухайд ижил ойлголт юм. Энэ үед амьсгалын ба хоол боловсруулах эрхтэний замаар ус дүүрсэнээс болж амьсгалын дутагдлаас болж амь нас алдах аюулд хүргэдэг.

Усны гүнзгий болон гүехэнээс огтхон ч шалтгаалахгүй судаснууд гэнэт агшсанаас усан дотор зүгээр явж байсан хүн гэнэт ухаан алдах тохиолдол байна гэж эрдэмтэд үздэг. Иймээс усанд унавал дээрхийн адилаар амьсгал, хоол боловсруулах замаар ус орох нь лавтай. Иймд учирах аюул ижилхэн.

ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ

Усанд унасан даруй аль болох түргэн хугацаанд уснаас гаргах, гаргасан хойноо маш яаралтай амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус болон гадны биетийг /элс шороо зэргийг/ түргэн гаргана.

Үүний тулд толгойг уруу харуулан аюулхай доор нь ивээс хийж, цээжин талыг дор, байрлалд хэвтүүлэх бөгөөд тэгэхдээ толгойг нь хажуу тийш нь харуулсан байвал зохино.

Усыг гаргахдаа хэд хэдэн янзаар гаргах ёстой. Хэрэв ганц хүн бол өөрөө өндөр юман дээр сууж, өвдгөө ачаад усанд унасан хүний аюулхайн орчимд дээд хөлийн өвдөгийг тааруулж, унасан хүнийхээ толгойг доош унжуулж зүүн гарын гурван хурууг амруу нь хийж ангайлган хэлийг татаж, баруун гарын алгаар доороос дээш нуруунаас толгой руу илнэ.

Хэрэв хоёроос дээш хүн бол тусламж үзүүлэх боломжтой бол нэг нь хүнээ уруу харуулж, нөгөө нь хэвлий, аюулхай орчимд ивүүр болж, дараа нь дээрх маягаар усыг гаргаж болох юм.

Усанд унасан хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд амьсгал хоол боловсруулах замаар орсон гадны биетийг гаргана гэвэл болохгүй. Нэгэнт амьсгал хоол боловсруулах замаар орсон усыг гаргасан гэж үзвэл / бүрэн гаргах шаардлагатай бөгөөд эхний болон сүүлчийн удаа амны хөндий, хамрын нүхийг цэвэрлэж бүрэн чөлөөлсөн байна/ зохиомол амьсгал хийнэ. Тусламж үзүүлж байгаа хүн хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Усанд унасан хүнийхээ царайны байдал /хөхрөх, цайх, ягаарах/ амьсгалын байдал /олон, цөөн, чөлөөтэй, саадтай эсэх/ судасны лугшилт зүрхний цохилтийг болон бөөлжүүлж байгаа эсэхийг сайтар хянавал зохино. Усанд унасан хүнийг 2 янзаар зөөнө.
 

  1. Толгойг хажуу тийш харуулж аюулхай орчимд нь ивүүр хийж түрүүлэг нь харуулж хэвтүүлээд дамнуургаар зөөнө.
  2. Ганцхан хүн үүрч зөөх нь хамгийн ашигтай бөгөөд нэг ёсны тусламж үзүүлсээр, зөөсөөр яваа хэрэг юм. Учир нь зөөж яваа хүний аль нэг мөр аюулхай доор нь таарч, толгой унжиж, биеийн жингээр дарснаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус, гадны биет зөөх хугацаанд гарсаар байх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.