СОНГУУЛИЙН ДАРАА ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛДГИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОНО

463

СОНГУУЛИЙН ДАРАА ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛДГИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОНО

 

Төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх. Томилгоо хийх, албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа гэнэ.


Төрийн албаны тогтолцоотой холбоотой хэд хэдэн  заалтыг  оруулсан байна. Үүнээс дурдвал,  сонгуулийн дараа төрийн албыг бужигнуулж, албан хаагчдыг халж сольдгийг болиулах юм байна. Хууль хэрэгжүүлэх ажлыг төрийн албан хаагчид биечлэн хийдэг учраас мэргэшсэн, чадварлаг албан хаагчдыг хуулиар хамгаалах шаардлагатай гэж үзжээ.

Тиймээс 2019 оноос эхлэн хэрэгжих Төрийн албаны тухай хуулийг Үндсэн хуулиар баталгаажуулж, дархлаатай болгох гэнэ.  Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, шүүх засаглалыг хараат бус, бие даасан байлгахыг төсөлд тусгажээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоохоор тусгасан байна.  Мөн ШЕЗ улс төрөөс хараат байдгийг болиулах заалтыг тусгажээ. Ерөнхий шүүгчдийг аль нэг байгуулага юмуу албан тушаалтан томилдгоос болоод тухайн хүнээсээ хараат болдог, улмаар  түүний боловсон хүчин мэт ажилладгийг болиулах талд ихээхэн анхаарч ажиллажээ.

Мөн орон нутгийн засаг захиргааны тухайд  улс төржилтийг багасгах хүрээнд сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөллийг улс төрийн намын оролцоогүйгээр сонгодог болох заалт ч Үндсэн хуульд багтжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>