Математик, физик, химийн хичээл хөөрхийлэлтэй болжээ

45

 

Математик, физик, химийн хичээл хөөрхийлэлтэй болжээЭлсэлтийн ерөнхий шалгалт бол төгсөгчдөөс гадна эцэг эхчүүд, багш нарт тавьдаг дүн юм. Эцэг эхчүүд хүүхдэдээ хэр анхаарч байна, багш нь шавьдаа хэр заасан байна гэдгийг энэ дүнгээр л тодорхойлчихдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн боловсролын систем нийтээрээ ямар байгааг ч давхар үнэлчихдэг, нэг ёсондоо давхар шалгалт юм. 

Энэ жилийн ЭЕШ-д дүн шинжилгээ хийхэд математик, физик, химийн хичээл улсын түвшинд тааруухан гарчээ. Энэ бол эдгээр хичээл дээр харьяа яам, боловсролын байгууллагууд, багш нар анхаарах цаг болсныг баталж байна. 

ЭЕШ-аар бүх хичээл дээр 100 онооны шалгалт авдаг. Ингээд Median буюу нийт хүүхдийн 50% нь хэдээс бага оноо авснаар байр эзлүүлж, тухайн хичээлд хүүхдүүд хэр сайн байсныг үнэлдэг. Харамсалтай нь энэ жилийн бүх хичээлийн дүнгээр нийт хүүхдийн 50% нь 60 оноонд ч хүрч чадсангүй. Өөрөөр хэлбэл хичээлээ хангалттай эзэмшээгүй гэсэн үг юм. 

Уг жагсаалтаар хамгийн өндөр оноо авсан хичээлийг үнэлэхэд л нийгэм дөнгөж 52.22 оноотой байх жишээтэй. Харин адагт нь математик 25.43,  хими 24.78, физик 22.91 оноотой байна.

Аливаа улсын ирээдүйн хөгжил хүүхдүүдийнх нь боловсролоор хэмжигддэг. Гэтэл бидний ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролын түвшин ийм хангалтгүй байгаа тул энэ асуудалд анхаарал хандуулах цаг болжээ.

 
Erennews.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.