Улсын хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ

378

Улсын хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ

Өнгөрсөн сарын 26-нд Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд мэдээллийн дагуу иргэн Х, Г нарын авч явсан хоёр хайрцагтай барааг шалгажээ.
Шалгалт хийхэд 170 ширхэг гар утас, түүний дагалдах хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан зөрчил илэрчээ. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх иргэдээр 9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>