Найраа хавтгайрсан Налайхын наадам

34

Найраа хавтгайрсан  Налайхын наадам

 

Уг нь улсын цолтой тав бөх зодголсон юмсан нэг ч шөвгөрсөнгүй мөнгө дэндүү хүчтэй болж нэг дүүргийн наадмын дөрвийн даваанд залуухан улсын начингууд хэд хэдээрээ нугардаг болжээ хөөрхий дэндүү эмэгнэлтэй. Залуу үеээ дэмжиж байна гэж өмөөрөх байх ингэж дэмждэггүй байхаа Гарьд магнайг нэг үзчээрэй гэж зөвлөе.
Түрүү бөхөөр Түмэндэмбэрэл тодорлоо түүнтэй маргах хэн ч байхгүй Арслан болох цаг нь болсон түүнд мөнгө байхгүй мөнчигрөөрөө л түрүүллээ тавын даваанд нутаг нэгт Тамир начин тунаанаас гаргалаа Түмээг зугатаж байна барилдахгүй байна гээд бөөн хэрүүл долоо наймын даваанд болсон түүн шиг нэг жилийн дотор арслан цолны төлөө дөрөв шөвгөрч гуравт нь үзүүрлэсэн хүн байхгүй тэр зөвхөн түрүүлэхийг л хүссэн түүндээ ч хүрсэн 
хүндэлхээс өөр аргагүй арслан төрсөн шүү.
Батсүхийн Зоригтбаатар зоригтой ч юм салхитай ч юм сайхан барилдаан үзүүлсээр заан цолонд хүрсэн.Завханы Чинтулга цолоо баталлаа Чөлөөтийн Өлзийсайхан гэж шуугуулдаг харцага төрлөө сүүлийн дөрөвт үлдсэн залуус үнэхээр өөлөх өөгүй байлаа. Шинээр начин болсон залуус нэг л баяргүй өртэй хүн шиг царайлаал үлдэх шив. Том ах нар ирээд мөнгийн кармалаад явцан арга ч байжуудээ юу боловоо гэж бодогдож байгаа биз.
Энэ наадмаас харахад аймаг дүүргийн наадмын сүүлийн өдрийг улсын наадмын эхний өдөртэй , сумын наадмын сүүлийн өдрийг аймгийн наадмын эхний өдөртэй давхцуулаад эхний өдөр нь нэг хоёрын давааг л явуулдаг байвал илүү шударга барилдах ёстой зорьсон хүмүүс нь л очиж барилдана. Мөнгө горилсон жүжигчид олноороо очиж монгол наадмыг тавилттай жүжиг болгохгүй 
Монгол бөхийн дэвжээ цэвэр ариун байх болтугай.
 
https://www.facebook.com/photo.php?fbid=1744663002282131&set=gm.2055159377889226&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.