ДУУЧИН Т.ДЭЛГЭРМӨРӨН АЛТАНГАДАС ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААВ

62

ДУУЧИН Т.ДЭЛГЭРМӨРӨН АЛТАНГАДАС ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААВБаяр наадмын өмнөх энэ өдрүүдэд ард түмнээр хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнэлэгдсэн салбар салбарын шилдгүүдэд шагналын хур бууж байна. Тухайлбал, Монголын рок поп урлагт тод мөрөө үлдээсэн "Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одон хүртжээ.

Энэ талаар тэрбээр фэйсбүүк хуудастаа "Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа. Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна.

Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно. Аялгуу дуу намайг уяхан болгодог Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.

Миний монголын ард түмэн дэлхийд ганц монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай. Та бүхнийг хүндэтгэсэн: Алтангадас одонт Т.Дэлгэрмөрөн” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.