ТӨР ТӨГСӨГЧДӨӨ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ

73

ТӨР ТӨГСӨГЧДӨӨ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮМонголд төрийн болон төрийн бус өмчийн 100 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл эдгээр сургуулиудыг жилд дунджаар хэдэн мянган оюутан залуус төгсөж дээд боловсролтой болдог вэ. Чанартай, чанаргүй дээд сургууль төгссөн эдгээр "цагаан гартнуудыг” шингээх ажлын байр манайд хангалттай байдаг уу гэвэл үгүй.

Өнгөрсөн жил дээрх дээд сургуулиудыг 30 мянга гаруй оюутан залуус төгссөн гэх статистик тоон баримт байна. Тэгвэл эдгээрээс дөнгөж 6500 гаруй нь буюу22 хувь нь ажлын байртай болсон байдаг. Харин үүнийхээ зөвхөн 21.7 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь төгсдөг жилдээ мэргэжлийнхээ дагуу ажилд ордог. Дөрвөн жилийн турш эцэг эхийнхээ гарыг харан байж төгссөн оюутнуудын 50 ч хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа нь харамсмаар.

Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн үед Засгийн газраас аль салбарт, ямар чиглэлээр хэдэн оюутан сургахаа тооцож, тэднийгээ ажлын байраар хангадаг байсан. Харин ардчиллын өнөө үед энэ байдал халагдаж хэн дуртай нь дээд сургууль төгсдөг явдал ньажилд орж чаддаггүй"диплом өвөртөлчихсөн” ажилгүйчүүдийн тоог нэмсээр байдаг.

Түүнчлэн манай улс зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чаддаг эсэх нь тун бүрхэг. Монгол улсын хувьд дөрвөн мянга орчим мэргэжил байгаагаас байнга сонгодог эмч, багш, хуульч, сэтгүүлч зэрэг. Гэвч эдгээр мэргэжлийн ихэнх нь хөрсөндөөбагтахгүй илүүдэлтэй байхад сургуулиуд элсэлт авсаар л байдаг. Нэгэнт хөрсөндөө багтаж чадаагүй төгсөгчид боловсролтой ажилгүйчүүдийн эгнээнд хүссэн, хүсээгүй ордог.

Монголд өнөөдөр улсын нэр хүндтэй их, дээд сургууль дүүргэ чихээд хар ажил хийж байгаа тохиолдлууд ч олон байна. Эндээс харахад манай улсын боловсролын систем боловсон хүчин бэлтгэх ажлын байр байхгүйн улмаас, шаардлагагүй хэдэн хэдэн мэргэжилээр хэдэн зуун оюутан элсүүлэх дараа нь тэдгээр төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд орж чадалгүй цаг хугацаа болон, эдийн засгийн хувьд "хохирч” байгаагийн тод жишээ энэ билээ.

Зардлаа нөхөх шаардлагын эрхээр сургалтын чанараар биш оюутны тоогоор уралдаж, дипломтой ажилгүйчүүдийгих, дээд сургууль ихээр "үйлдвэрлэдэг”. Тоонд баригдсан билэгдлийн чанартай эдгээр, дээд сургуулиуд шинэчлэлийн хүрээнд энэ байдлаа өөрчилсөн ч дээд боловсролгүй ажилгүйчүүдээр хүрээгээ тэлээд байх юм бол юу бол..

Т.Намуу

 
Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.