Бумбын тахилга үйлдвээс үгүйрэл хоосролын гэмийг арилгаж, буян арвиждаг

184

Бумбын тахилга үйлдвээс үгүйрэл хоосролын гэмийг арилгаж, буян арвиждагНалайх дүүргийн бурхан шашны "Сайн Номуун” хийд жил бүр Бумбаны  тахилгыг уламжлал болгон сүсэгтэн олон түмэнд зориулж хийдэг. Энэ дагуу "Сайн Номуун” хийд Бумбаны тахилгыг ирэх сарын 10-11-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

Бумба түүний утга учир

Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг Бумба гэнэ. Бумба дотроо олон янз байна. Тухайлбал Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын мөн түүнчлэн Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон янз байх бөгөөд эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг. Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, зий болон үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншлагаар равнай үйлдэж бүтээл хийдэг.

Намсрай бурханы бумба

Намсрай бурхны бумбыг бүтээн залж тахисны ач тус нь аливаа бүхний хишиг буян, эд эдлэлийг хурайлан дуудаж элдэв өлзий бусыг арилган ертөнц дэх түмэн зүйлийн ядуурал хоосролоос бүрэн ангижруулж эд эдлэл хишиг буянаар цаг ямагт тэтгэж байхыг бэлэгдсэн байдаг тул бүтээн залж шүтэх нь нэн тустай.
Үүний бүтээлийн тарни нь Ум Вээ Шарма Наяа Суухай.

Гонгор бурханы бумба

Гонгорын бумбыг шүтэхийн ач тус нь есөн ариун хүслээр эрдэм билэг, нас, хишиг буяны үйл зөнгөөрөө ундран дэлгэрч, ариун цагаан буян бүгдийг хурайлан асгаруулж байхын бэлэгдэлтэй төдийгүй Гонгор бурханы бумбыг бүтээж залсан газар орон, айл өрх бүхэнд үгүйрэл хоосролын үйл бүхэн хаагдаж, үр удам хойч үе бүхэндээ хишиг буян нь өрнөн дэлгэрч, өөдлөн дэвжиж байхын ерөөлтэй бөгөөд гол утга санаа нь хүмүүний үйлдсэн арван цагаан буяныг цаг алгасалгүй үе удам дамжуулан дэлгэрүүлж байх тул үүнийг бүтээн залсны ач тусаар хотлоороо цаглашгүй их буян хишиг хурайлдаг увдистай.
Үүний бүтээлийн тарни нь Ум Гүрү Маха Гала Хара ни Са Сидин За.

Замбала бурханы бумба


Замбала бурхны бумба бүтээн залахын ач тус нь нэн их бөгөөд үүнийг ихэвчлэн ариун цагаан хөдөлмөр, буянтай үйл бүхнийг үйлдэж, ашиг оролого олж байгаа эрхэм хүмүүний мөнгөн сан хөмрөгийг дэлгэрүүлэхэд бүтээн залдаг учиртай. Иймд бусдын тусын тулд ариун үйлс, ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй хэн хүн бүхэн энэхүү Замбала бурханы ариун бумбыг бүтээлгэн ёсчлон тахиваас сайн үйл бүхнээр олсон мөнгө төгрөг нь хурайлан тогтож, бие нас болон эд эрхтний хүч нь дэлгэрч мөнгөний эзэн Замбала бурханы хайр ивээл адис жинлаваар өнгөжин жавхаажиж өрнөн дэлгэрч, эд мөнгөний гарлагагүй мөнгөн сан хөмрөг нь үржин дэлгэрч байхын увдистай болой.
Үүний бүтээлийн тарни нь Ум Замбала Залин Даяа Суухай.

Ногоон дарь эхийн бумба

Ногоон дарь эхийн бумба нь 21-н ногоон дарь эх бурхны үүднээс бүтээсэн байдаг бөгөөд ихэвчлэн насны буян хишиг тогтоож нас уртасгахыг бэлэгдэн залдаг ба үүнийг насны бумба гэх нь ч бий. Ялангуяа бага насны хүүхнүүдийн өвчин эмгэг, ад зэтгэр зэргийг хаах ба хөгшид, эмэгтэйчүүд, эхчүүдийн насан хутаг дэлгэрч амар амгалан төрөх хийгээд үрийн заяаг тогтоон дэлгэрүүлж, насан бие бататгах үүднээс хурайлан бүтээдэг. Ногоон дарь эхийн бумба залсан газар оронд буяны сэтгэлээр санасан аливаа ажил үйлс зөнгөөрөө бүтэж хишиг буян дэлгэрч амь насан дэлгэрэхийн нигууртай тул ёсчлон тахин шүтвээс нэн зохилтой болой.
Үүний бүтээлийн тарни нь Ум Дари Дү Дари Дүрэ Суухай.

Лусын бумба

Лусын бумбыг газар орны эзэн лус савдгын үүднээс бүтээл хийж залдаг бөгөөд лусын бумбыг ихэвчлэн догшин газар ус, лус савдгыг аргадах, баясгах зэрээр лус оршсон уул овоо, газар усанд зориулан бүтээнэ. Мөн түүнчлэн шинээр барилга байшин, сүм дугана бүтээх зэрэгт зориулахаас гадна газрын эд баялагыг ашиглаж байгаа үйл бүхэнд зориулан тахихад нэн сайн. Үүнийг байгууллага болон орон