Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд наалдаагүйг илтгэх дөрвөн үзүүлэлт

39

Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд наалдаагүйг илтгэх дөрвөн үзүүлэлтДэлхий нийт эдийн засгийн тоон өсөлтөөс илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлт эрэлхийлэх болоод удаж байна. Монгол Улсын хувьд ДНБ-ий өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьтай гарч хүлээлтээс давсан гэдгийг олон улсын байгууллагууд тодотгоод байгаа.

Гэхдээ эрсдэлд хэврэг эдийн засгаа тогтвортой, гурван хүн тутмын нэгийг эзэлж буй ядуу иргэддээ хүртээлтэй өсөлт бий болгохыг давхар зөвлөсөн. Тухайлбал, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засагт хийсэн дүн шинжилгээндээ "Өмнөх үеийн эдийн зас-гийн өсөлтийн ихэнх нь бүтээмжээс бус уул уурхайн орлогоос бий болж байлаа. Дийлэнх орлого нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжсэн хэвээр байгаа” хэмээсэн юм.

Улмаар Дэлхийн банк Монголын эдийн засгийн 2018, 2019 оны өсөлтийг найман хувиас өндөр байна хэмээн хэт өөдрөгөөр төсөөлөв. Мөн Азийн хөгжлийн банкны шинжээчдийн Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд "2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын ДНБ-ий өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэн 4.3 хувьд хүрнэ" гэж таамаглажээ. Ингэхдээ уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгой тэргүүтэй төслүүд эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно гэдгийг онцолсон.

Тэгвэл манай улсын эдийн засагт эмчилгээний жор бичсэн Олон улсын валютын сангийн тооцооллоор Монгол Улсын ДНБ 2018 онд тав, 2019 онд 6.3 хувиар өсөх хүлээлттэй байгаа бол Монголбанк энэ оны өсөлтийг 4.2-7.2, ирэх жил 4.3-8.3 хувь байна гэж тооцоолж байна.

Ямартай ч олон улсын байгууллагууд болон манайхны төсөөллөөр дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн эерэг нөлөөгөөр ирэх хоёр жилд орж ирэх орлого тогтвортой хадгалагдах нь. Харин энэ орлогын нөлөөгөөр бий болох эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд хэрхэн бодитоор нөлөөлүүлэхийг ирэх хоёр жилийн хугацаанд хийх бодлого тодорхойлогчдын алхмууд харуулах биз. Эдийн засагчдын хэлдгээр эдийн засгийн өсөлт иргэндээ наалдахад хоёр жил хэрэгтэй гэвэл, иргэдийн амьжиргаа бодит хэмжээгээр 2020 оноос өснө гэсэн үг болж таарч байна.

Тиймээс өнгөрсөн хоёр жилд гарсан эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд наалдаагүйг илтгэх дөрвөн тоон