Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах нь

32

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах нь

 

Зүрхний шигдээс өвчний улмаас Америк улсад жилдээ 2500-3000 хүн амиа алдаж байна. Гэнэтийн үхэлд хүргэдэг уг өвчнөөс өөрийгөө хамгаалах аргаас www.wikihow.com мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Өвчнөө таних арга. Сараас дээшгүй хугацаанд цээжээр өвдөх, амьсгаа давчдах, цээж хорсох, өвчүү өвдөх, гэнэт гар, хөл мэдээ алдах, толгой хүчтэй өвдөх, гэдсээр хүчтэй хатгуулах, хоолны дуршил буурах, бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрсэн бол зүрхний шигдээсээр өвчилсөн гэсэн үг. Тиймээс та эрүүл мэндийнхээ төлөө сардаа нэг удаа эмчид үзүүлээрэй.

 

Алхам №2

 

 

Өвчнөөс урьдчилсан сэргийлэх хамгийн хялбар арга бол зөв амьсгалах юм. Хамраараа урт амьсгаа аваад амаараа гаргах.

 

Алхам №3

 

 

Даралтаа байнга үзүүлэх шаардлагатай. 

 

Алхам №4

 

 

Архи болон тамхи хэрэглэхээс зайлсхий. Хорт зуршилтай хүмүүсийн ихэнх нь зүрхний шигдээсийн улмаас нас бардаг. 

 

Алхам №5

 

 

Таргалалтаас өөрийгөө хамгаалах.

 

 Алхам №6

 

 

Эмчийн үзлэгт байнга хамрагдах.

 

 Алхам №7

 

 

Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, өөрийнхөө өвчинд тохирсон эмийг сонгох. Баталгаагүй хүнээс эм худалдан авахаас болгоомжил.

 

 Алхам №8

 

 

Хэрвээ зүрхний шигдээсээр гэнэт өвдвөл яаралтай эмнэлэгт очих шаардлагатай. Мөн түргэн дуудах. Түргэн ирэх хугацаанд хөдөлгөөнгүй суух хэрэгтэй. Эмнэлэгт хүргэгдсэн даруйд зүрхний бичлэг хийх ёстойг анхаарна уу.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.