Монголын иргэн Н.Байгалмаагийн талд анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ

51

Монголын иргэн Н.Байгалмаагийн талд анхан шатны шүүхийн шийдвэр гарчээЭстони улсын иргэн Рой Страйдер  Монголын иргэн Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Шүүхээс дээрх маргааныг хэлэлцээд Н.Байгалмааг буруугүй гэдэг шийдвэр гаргасныг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

Н.Байгалмаа шүүх хуралд оролцоогүй бөгөөд одоо тэмээн аяллаар БНХАУ-ын Шинжаан уйгарын нутгаар яваа юм. Түүний  шүүх хурал даваа гаригт буюу өчигдөр  Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон.  Эстони улсын иргэн Рой Страйдер шийдвэрийг хүлээж авахгүй бол давж заалдах боломжтойг ч шүүхээс мэдэгдлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.