Хэт халууны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо өмнө нь байгаагүй олон болжээ

36

Хэт халууны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо өмнө нь байгаагүй олон болжээ

 

Япон даяар үргэлжилж буй хэт халууны улмаас сүүлийн гурван сарын хугацаанд 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ үзүүлэлт нь хамгийн өндөрт тооцогдож байсан 2013 оны үеийнхээс хол даваад байгаа тухай тус улсын засгийн газраас мягмар гарагт гаргасан тайланд дурджээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 5-ны хугацаанд тус улсын нийт 71266 хүн эмнэлэгт хүргэгдэж, 138 хүн нас барсан тухай Японы гал түймэр, байгалийн гамшигтай тэмцэх газар мэдээлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сарын 23-нд Сайтама мужийн Кумагаяа хотод агаарын дулаан дээд хэмжээнд хүрч, цельсийн 41.1 хэм болсон байна. Японы цаг уурын агентлаг энэхүү үзэгдлийг "жинхэнэ байгалийн гамшиг” гэж нэрлэсэн байна.

Токио хотод хамгийн олон буюу 5994 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол түүний дараа Осака болон Айчи мужууд жагсаж байгаа юм байна. Эмнэлэгт хүргэгдсэн нийт хүмүүсээс 1651 хүний биеийн байдал тун хүнд байсны улмаас 3 болон түүнээс олон долоо хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Түүнчлэн сурагчдыг хэт халуунаас хамгаалах үүднээс зуны амралтыг сунгах асуудлаар боловсролын яам  орон нутгийн албан тушаалтнуудтай ярилцах бодолтой байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.