ЗАЛУУ ААВУУДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

24

ЗАЛУУ ААВУУДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

 

Эхнэр тань хөл хүндтэй боллоо. Залуу таны амьдралд шинэ үе эхэлж байна. Та хоёр зөвхөн хоёрхон биенээ хайрлаж байсан бол одоо нэгэн бяцхан хүнийг хүлээж авах боллоо. Эхнэр хөл хүндтэй болно гэдэг ирээдүйн аавын сэтгэл санаанд ч тодорхой өөрчлөлтийг авчирдаг. Зарим эрчүүд мөдхөн төрөх хүүхдээ эрэгтэй байгаасай, намайг дуурайгаасай зэргээр илүү ихийг хүсдэг нь буруу юм. Эхнэр тань захиалгат бараа авчрах гэж байгаа хэрэг биш шүү дээ. Хэрэв хүссэн хүүхэд тань трөөгүй бол эхнэр тань буруу хэрэг хийсэн хүүхэд мэт гэмших болно гэдгийг санаарай.

Та яах хэрэгтэй вэ?
 

  • Хүү, эсвэл охин төрөх талаар удаан битгий ярилц.
  • Эхнэр минь надад цаг зарцуулахгvй байна гэж бүү гомдолло
  • Дэлгүүр явж, хувцасаа угаа. Ингэснээр та эхнэрийнхээ талархалыг хүлээх болно
  • Хүүхдээ төрсний дараа хийх ажлаа төлөвлөн ярилц.
  • Шинэ хүнийхээ өрөөг хэрхэн тохижуулах, ямар зүйлс хэрэгтэй болох талаар зөвлөлд.
  • Эхнэрийхээ биед харшлах зүйлийг бүү авч өг.
  • Зүгээр суулгүй эхнэрээ дагуулан цэвэр агаарт алхлах, салхинд суух зэргээр цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй.
  • Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээ.
  • Эхнэрээ төрөх дөхөж буй үед буюу таны эзгүйд гэнэт өвдөх тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй утасны дугаар, унаа зэргийг бэлтгэн найз нөхөд, ойр төрлийн хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэйгээ урьдчилан тохиролцсон байх шаардлагатай.
  • Өдөрт хангалттай хугацаагаар буюу 10-аас доошгvй цаг унтуулж бай.
  • Жирэмсний хугацаанд эхийн хооллолт нь хүүхдийн бүхий л эрхтэн тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болоод өөрийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтой. Энэ үед эхийг зөв хооллуулах талаар анхаарч, олон төрлийн илчлэг, амин дэмээр баялаг, амттай хоол бэлтгэн бага багаар ойрхон цагаар идүүлэх нь маш чухал.
  • Амаржихаас өмнө төрөх газарт хэвтэхэд хэрэглэгдэх дараах зүйлийг бэлтгээрэй. Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, эвтэйхэн шаахай, эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас, цамц, өмд эсвэл унтлагын хувцас, толгой боох даавуу ариун цэврийн хэрэгсэл саван, алчуур, оо, сойз, хөвөн, тос зэрэг.
  • Эхийн гэдэс томорч эхлэхэд нь усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай.
 
Хэрвээ залуу та энэ бүгдийг гүйцэлдүүлж чадвал хамгийн сайн аав, халамжит хань болж чадах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.