Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

35

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.