13 настай охин мал хариулж яваад сураггүй алга болжээ

23

13 настай охин мал хариулж яваад сураггүй алга болжээ

 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн "Товог-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн, 4 автомашин, 15 мотоцикл, 17 морьтой эрэн хайх ажиллагааг Товог уулын орчмоор 15 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой 21:55 цагт түр зогсоосон байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.