ТҮЦ ЭРХЛЭГЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙГ СОНГОНО ГЭВ

21

 ТҮЦ ЭРХЛЭГЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРИЙГ СОНГОНО ГЭВ

 

Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ-тай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тэдэнд үүсээд байгаа асуудал бол ТҮЦ-үүдийг ачиж байгаа асуудлыг эсэргүүцэж байгаа бөгөөд өөрсдөд нь тулгамдаад байгаа нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг шаардан энэ сарын 12-ноос эхлэн МАН-ын төв байрны гадаа хугацаагүй жагсаал, суулт, өлсгөлөн зарлах болсон талаараа мэдэгдлээ.

Тэд "МАН 2016 онд УИХ-ын ээлжид сонгуульд ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авлига хээл хахуультай тэмцэнэ' гэх зэргээр амлаж, үнэмлэхгүй ялалт байгуулсан. Гэвч амлалтаа биелүүлсэнгүй. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлого явуулж байна.

Өөрсдийн хүч чадлаар хувиараа худалдаа эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж, өр зээлийн дарамтад оруулж, татвар, торгуулиар хүчирхийлж байна.

Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр эсэргүүцлийн тэмцэл эхлүүлэх гэж байна. Албан бус мэдээгээр Монголд 300 мянга гаруй худалдаа эрхлэгч бий. Тэднийг тэмцэлд уриалан дуудаж байна. Бидний эсэргүүцлийг хүлээн авч, ямар нэгэн шийдвэрт хүртэл тэмцэх болно.

Тэмцэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ. Хэрэв бидний төлөө ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол бид жагсаал, суултаа өлсгөлөн болгоно” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.