ОРХОН ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 25 СМ-ЭЭР ДАВЖЭЭ

585

ОРХОН ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 25 СМ-ЭЭР ДАВЖЭЭ

 

Наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол үерийн аюултай түвшинг 25 см давжээ.

Мөн Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/ , Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд харуул орчимд үерийн аюултай түвшинг 25 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>