Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

104

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

 

2018 оны наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол үерийн аюултай түвшинг 25 см давсан байна. Мөн түүнчлэн Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд харуул  орчимд үерийн аюултай түвшинг 25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 15-25 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ГАДАРГЫН УСНЫ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.