Улаан батгыг хоолоор эмчлэх нь

50

Улаан батгыг хоолоор эмчлэх нь

 

Арьсны улайлт ба судасны бүдүүрэл зэрэг шинж тэмдэгтэй улаан батга хэмээх өвчнийг орчин үед гоо сайхны бүтээгдэхүүн болон лазер эмчилгээний тусламжтайгаар эмчлэх боломжтой. Мөн тодорхой хоолны дэглэм баримталснаар шинж тэмдгүүдийг нь намдааж, хянаж болох аж.

 

Хэд, хэдэн судалгааны дүнгээс харахад омега-3 тосны хүчил ба цайр нь эл өвчний шинж тэмдгийг намдаадаг байна. Харин эдгээр нь маалинга, наранцэцэг, гүнжид, хулууны үрэнд, мөн шар тосонд, самарт, хар амар, яргай болон май загасанд агуулагддаг юм. Эдгээр бүтээгдэхүүн нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг илүү уян хатан, чийглэг болгож, эрүүлжүүлэх эерэг нөлөөтэй.

Зарим мэргэжилтэн улаан батгыг гэдэс болон арьсны гүн дэх бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой гэж үздэг. Тиймээс хоолны дэглэмдээ пробиотик болон пребиотик бүтээгдэхүүн нэмэх хэрэгтэй гэнэ. Жишээлбэл, бяслаг, тараг, шар буурцгийн сүү, даршилсан ногоо, жимс, гадил, чацаргана, байцай, сэвэг зарам, өвс ногоо байж болох юм. Сонирхуулахад, дэлхийд 415 сая гаруй хүн улаан батгатай тэмцдэг гэсэн тоо бий.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.