Ц.ЦОГЗОЛМАА САЙД САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРАМ САХИХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ

32

Ц.ЦОГЗОЛМАА САЙД САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРАМ САХИХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шуурхай хурал зохион байгуулагдаж, холбогдох үүрэг даалгаварыг өглөө. Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажилаа зохион байгуулаагүй, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэд хэдэн зөрчил гарсан байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүрэг болгож, албан даалагавар хүргүүлэхээр боллоо. "Шат шатандаа сахилга хариуцлга, дэг журамыг сахиж ажиллах" шаардлагатай байгааг онцлов.

 
Сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулахдаа хамгийн бага үнийн дүн санал болгосон компанийг сонгодог уламжлалт арга барилыг шинэчлэх, арга зүйн өөрчлөлт хийхгүй бол чанаргүй барилга барьдаг, ердөө гуравхан жилийн дараа барьсан барилга нурдаг жишиг тогтсон байгааг нэн даруй өөрчлөх шаардлагатай байгааг дахин сануулж, улсад хохирол учруулж чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргах үүрэг даалгавар өгсөн юм. 
 
Түүнчлэн, сургууль, цэцэрлэгийн  захиралуудын ур чадвараас хамаарч хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, ариун цэвэр харилцан адилгүй байгааг анхааран авч үзэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болгов. Хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг цаашид үргэлжлүүлэн шалгаж, "аюулгүй" болох хүртэл өгөгдсөн үүрэг даалгаварыг шалгаж, тайлан мэдээг хүлээж авах даалгавар өглөө.

Эх сурвалж: БСШУСЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.