ӨМНӨД СОЛОНГОСЫН АВТОМАШИНЫ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТ ГАРЧЭЭ

661

ӨМНӨД СОЛОНГОСЫН АВТОМАШИНЫ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТ ГАРЧЭЭ

 

Өнгөрсөн долдугаар сард Өмнөд Солонгосын автомашины экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан гэж мягмар гарагт тус улсын засгийн газраас гаргасан тайланд мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард 3.15 тэрбум ам.долларын үнэ бүхий 190812 автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлт болсон гэж тус улсын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлэлд дурдсан ажээ.

Тус улсын автомашины экспортын томоохон зах зээлд тооцогддог АНУ, Ойрхи Дорнод болон Латин Америкийн орнуудтай хийсэн худалдааны хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсаар байгаа юм байна.

Хойд Америк руу гаргасан экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурч 1.38 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнийг автомашин үйлдвэрлэдэг бусад компаниудын өрсөлдөөн ширүүсч байгаатай холбон тайлбарлаж байгаа аж. Мөн Европын Холбооны орнуудтай хийсэн автомашины худалдааны хэмжээ 17.8 хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын орнууд руу хийсэн худалдааны хэмжээ 37.9 хувиар буурсан аж.

24news.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>