Ерөнхий сайдын санаачилсан агентлагийг байгуулахаар боллоо

46

Ерөнхий сайдын санаачилсан агентлагийг байгуулахаар боллоо

 

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргаж, ЗТХ-ын дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэг ажилд нь оруулсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан агентлагийг байгуулахаар боллоо.


Энэ агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцаж ажиллах юм байна. Өмнө нь УИХ-аар шийдүүлж ийнхүү Засгийн газрын хурлаар орон тоо бүтцийг батлав.

Тухайлбал, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нэртэй ажиллах ажээ.

Дашрамд дуулгахад ҮСХ-ны мэдээнээс үзвэл 103 мянга 630 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу амьдарч байгаатай харьцуулаад харвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа 2.5 дахин хүнд байна.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.