ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээ

399
 
ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчид тодорч эхэллээУ.Хүрэлсүхийн Засгийн газар нэг сайдаа "явуулсан” тухайгаа нийтэд зарлаад гурав хонож байна. Энэ Засгийн газрын ЗТХЯ бүхэлдээ өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа юм. Энэ сацуу өргөдлөө өгөөд "явчихсан” Ж.Бат-Эрдэнийн оронд хэн сайдаар очих вэ гэдэг марафон эрх баригч МАН-д эхэлсэн байна. Одоогоор гурван хүний нэр яригдаж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр ЗТХ-ийн сайдад нэр дэвших магадлал өндөр хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм байна.
Тэрээр 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар хоёр удаа ажилласан. Батлан хамгаалахын сайд байсан.
Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт. Тэрээр 1999 онд СЭЗДС, 2005 онд Нидерландын Маастрихтын их сургууль, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 2008 оноос өнөөг хүртэл УИХ-д гурван удаа сонгогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан юм.
Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвших гурав дахь хүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат яригдаж байна. Ж.Мөнхбат 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Мөн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан.
Хэрвээ ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь Засгийн газрын мэдэгдсэний дагуу явж, УИХ-аар хэлэлцээд эхэлбэл дээрх гурван гишүүн энэ албан тушаалд өрсөлдөх бололтой.
Гэхдээ наана нь МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж таарна. Тэдэнд даваанууд байна гэсэн үг.
 
 
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>