Эртний хүний хөлийн мөр олджээ

662

Эртний хүний хөлийн мөр олджээ

 

 Туркийн зүүн өмнөд нутагт орших эртний нэгэн цайзаас 3000 орчим жилийн өмнөх соёл иргэншилд хамаарах эртний хүний хөлийн мөр олдсон тухай "Анадолу” агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Уг мөрийг манай эриний өмнөх есдүгээр зууны дунд үе буюу төмөр зэвсгийн үед зүүн Анатолияд 250 жилийн турш оршин тогтнож байсан Урарту төрт улсын оршин суугчийн хөлийн ул гэж таамаглаж байгаа ажээ.

"Уг цайзаас олдсон дээрх мөрийг хэмжиж үзэхэд 26 сантиметр урт буюу орчин үеийн гутлын 36 хэмжээтэй тэнцүү байсан ба хааны удмын хүн байсан байж магадгүй” гэж Истанбулын түүхийн их сургуулийн эртний түүхийн профессор Еркан Коняр мэдээлжээ. Тус газарт малтлагын ажлыг 2015 оноос хойш хийж байгаа бөгөөд хүн амьдарч байсан ул мөр олдсон анхны тохиолдол нь энэ юм байна.

 

"Ван” хэмээх цайз нь манай эриний өмнөх есдүгээр зуунд оршин тогтнож байсан Урарту вант улсын нийслэл байсан ба байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн учир "Зүүн зүгийн сувд” хэмээн нэрлэдэг байжээ. Хотын энэ цайз нь Туркийн хамгийн том нуур болох "Ван” нуурын зүүн эрэгт байрладаг ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>