МАНАЙ УЛС 20 МЯНГА ГАРУЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ААВТАЙ

53

МАНАЙ УЛС 20 МЯНГА ГАРУЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ААВТАЙ

 

Монгол Улсад өрх толгойлсон ээж л олон байдаг гэсэн ойлголт бий. Тэгвэл өрх толгойлж, ар гэрээ, үр хүүхдүүдтэйгээ авч яваа аавууд ч мөн олон байдаг байна.


Тухайлбал, ҮСХ-ноос гаргасан судалгаагаар Монголд өрх толгойлсон 20 мянга гаруй аав байдаг ажээ. Өрх толгойлох шалтгаан нь эхнэр нь нас барсан, эсвэл салаад явчихсан, өөр хүнтэй амьдарч эхэлсэн гэх мэт шалтгаанууд байдаг байна.
 
Монгол Улсын хувьд эрэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудал цөөнгүй. Зарим статистик үзүүлэлтээс дурдвал
 
Улсын хэмжээнд жилд дунджаар 17.000 хүн нас барж байгаагийн 62%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. 

Эмэгтэйчүүдтэй харьцуулахад, 10.000 хүн тутамд эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна гэх мэтчилэн дурдаж болно. 

Тэр дундаа Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү өндөр байгаа нь жендерийн тэгш бус байдал эрчүүдэд илүү хамаатай болохыг нотолж байна.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.