Конгрессын эмэгтэй гишүүнийг ХУЛГАЙЛЖЭЭ

53

Конгрессын эмэгтэй гишүүнийг ХУЛГАЙЛЖЭЭ

 

Мексикийн Конгрессын гишүүнээр сонгогдоод удаагүй байгаа Тихуатлан хотын дарга асан  Норма Азусена Родригез хулгайлагдсан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

"Эмэгтэй гишүүнийг зэвсэгт этгээдүүд хулгайлсан” хэмээн орон нутгийн цагдаагийнхан мэдэгдэж,  "Гишүүнийг ямар зорилгоо хулгайлсан. Уг хууль бус ажиллагааны ард хэн байгаа нь тодорхойгүй байна” хэмээв.

 

Тэрбээр Идальгод хурдны замаар зорчиж байхад зэвсэгтэй этгээдүүд халдсан гэнэ. Зэвсэглэсэн хоёр этгээд гишүүний машин руу гал нээж, туслах болон жолоочийг нь шархдуулжээ.

 

Машин зогсох үед гэмт этгээдүүд гишүүнийг хулгайлж, машиндаа суулгасан байна. Уг мэдээллийг гэрчүүд баталж буй гэнэ.

 

Өдгөө 32 настай Норма өнгөрсөн сарын 1-нд Ардчилсан Хувьсгалын Намаас сонгуульд нэр дэвшиж, улмаар конгрессын доод танхимын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр ирэх сарын 1-нд тангарагаа өргөх байсан ч ийнхүү хулгайлагдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.