Хятад улс “Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм”-ийг хэрэгжүүлнэ

71

Хятад улс “Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм”-ийг хэрэгжүүлнэ

 

Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар саяхан "Хонконг, Макао, Тайваний иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох дүрэм"-ийг нийтлүүлжээ. "Дүрэм"-д Хонконг, Макао, Тайваний иргэд   эх газарт нийгмийн даатгал төлөх, ажил эрхлэх, сурах, эмчлүүлэх зэрэг үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд эх газрын 3 төрлийн эрх, 6 төрлийн үйлчилгээ, 9 хөнгөлөлттэй бодлого эдлэхийг тогтоож, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин сууж буй газартаа эх газрын иргэдтэй адилхан олон нийтийн үйлчилгээ хүртэхэд дөхөм үзүүлэх болно гэжээ.

"Дүрэм" нь нийт 21 заалттай байж, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин суух зөвшөөрөл авах нөхцөл, эдлэх эрх, өргөдөл гаргах журам, хуулийн хариуцлага   зэргийг тодорхойж тогтоож, Хонконг, Макао, Тайваний иргэд оршин суух өргөдөл  авахад эрх зүйн үндэслэл хангажээ.

Дүрэмд, эх газарт хагас жилээс дээш хугацаатай  хууль ёсны тогтвортой ажиллах нөхцөлийг хангасан, хууль ёсны тогтвортой орон сууцтай, үргэлжлэн суралцах нөхцөлийг бүрдүүлсэн оршин суугчид, хувь хүний хүсэлтийн дагуу Хонконг, Макао-гийн иргэд эх газарт нэвтрэх бичиг баримттай, мөн Тайваний иргэд эх газарт нэвтрэх 5 жилийн хугацаатай бичиг баримтаар тухайн газрын нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад хандан оршин суух зөвшөөрөл авч  болно хэмээн заажээ.

Өргөдөл гаргагч өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 20   хоногийн дараа зөвшөөрлөө авах юм.

"Дүрэм"-ийг Хонконг, Макао, Тайваний иргэд эх газарт нэвтрэх бичиг баримтаар онлайн тийз худалдан авах, зочид буудал, санхүүгийн үйлчилгээ эдлэхэд төвөгтэй байдалд чиглүүлэн гаргасан Хонконг, Макао, Тайваний иргэдэд үзүүлж буй бодит, хөнгөлөлттэй арга хэмжээг 9-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэх юм  байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.