Үерээр 106 хүн амиа алдаж, 150 мянган хүн орон гэргүй болжээ

61

Үерээр 106 хүн амиа алдаж, 150 мянган хүн орон гэргүй болжээ

 

Энэтхэгийн Керала мужид усархаг аадар бороо орсны улмаас ихэнх гол мөрөн үерлэсэн байна. Мөн зарим бүс нутагт хөрсний нуралт үүссэн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

"Уг байгалийн гамшгийн уршгаар 106 хүн амиа алдсан” талаар мужийн Онгой байдлын газраас уламжлав.  Хөрсний нуралтын улмаас 150,000 гаруй хүн орон гэрээ алдаж, түр хорогдох байруудад амьдарч байна.

 

Эрх баригчид уг бүсэд улаан түгшүүр зарлаж, аюулгүй байдлын үүднээс энэ сарын 26-ныг хүртэл мужийн нисэх буудлын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

 

Орон нутгийн хэвлэлүүд дээрх байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоог 116-д хүрсэн гэж мэдээлэв.

 

Үерийн гамшигт өртөж, тусламж очих боломжгүй байгаа газрууд аврагчид нисдэг тэргээр тусламж үзүүлж эхэлсэн гэнэ. Мөн аврах ажиллагаанд цэргийн албан хаагчдыг дайчилж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.