Жорж Клүүни хамгийн өндөр орлоготой жүжигчин

643
Жорж Клүүни хамгийн өндөр орлоготой жүжигчинАмерикийн Форбс сэтгүүл нэг жилийн дотор хамгийн өндөр орлого олсон эрэгтэй жүжигчнээр Жорж Клүүниг нэрлэсэн байна. 57 настай Клүүни 2017 оны долоодугаар сарын 01-нээс энэ оны долоодугаар сарын 01 хүртэл 239 сая доллар олжээ. Кинонд тоглосны урамшууллаас гадна "Оскар”-ын хошой шагналт эрд мэдэгдэхүйц орлогыг өөрийнх нь үүсгэн байгуулсан текила үйлдвэрлэдэг компанийн ашиг, орлого авчирчээ. 


124 сая доллар олсон Дуэйн Жонсон жагсаалтын хоёрт бичигдэв. Тэрбээр "Жуманжи: Ширэнгэн ой дуудаж байна” кинонд тоглоод ийм их мөнгө олсон байна. 

Холбоотой Зураг
"Өшөө авагчид” кинонд тоглон 81 сая доллар олсон Роберт Дауни гуравт бичигджээ. Ард нь Крис Хемсворт, Жэки Чан, Уилл Смит нар жагсаж байна. 

Харин хамгийн өндөр орлого олсон эмэгтэй жүжигчдийг 40,5 сая доллараар Скарлетт Йоханссон тэргүүлжээ. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>