Туркэд амьдардаг монголчуудын тоо өсчээ

471

Туркэд амьдардаг монголчуудын тоо өсчээ

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

БНТУ-д монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьших нь ихэссэн байна. 2013 оны байдлаар, тус улсад Монгол Улсын 2471 иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4000 болж өсчээ. Үүнтэй холбоотойгоор Монгол, Турк иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин шаардагдаж буй аж.

Иймд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмуудыг тусгасан 36 зүйлтэй хэлэлцээрийн төслийг боловсруулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>