ПУТИН ТЭТГЭВРИЙН ШИНЭТГЭЛИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙГААГАА ЗАРЛАВ

412

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэтгэврийн шинэтгэлийг өөрчилж байгаагаа зарлажээ. "Эрх баригчиданхны төсөлд эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 63 байсныг шинэ хувилбараар 60 болгох бодолтой байна" гэжиргэдэд хандаж ингэж мэдэгджээ. Түүний хэлсэн үг бүрэн эхээрээ Кремлийн сайтад тавигдсан байна.

"Эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насзасгийн газрын төлөвлөснөөр 63 биш 60, харин эрэгтэйчүүдийн хувьд 65 байх ёстой.Орос улс90-ээд оны хүн ам зүйн байдлын үр дагавартай тулгарч байна. Үүнийг аугаа их эх орны дайны үеийн хүн ам зүйн асуудалтай харьцуулж болох юм. Ингэхдээтэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах мөнгө төсөвт хангалттай бий.Гэвч цаашид сунжруулж болохгүй гэдгийг хүн ам зүйн салбар, хөдөлмөрийн зах зээлд бий болсон хандлага болон нөхцөл байдалд хийсэн бодит дүн шинжилгээ харуулж байна” гэж ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ.

Өөрчлөлт хийх шаардлага ньтэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд шинэтгэлийн дүнд тэтгэвэр жилдойролцоогоор нэг мянган рублиэр нэмэгдэнэ.

Ойрын хоёр жилд тэтгэвэрт гарахаар төлөвлөж буй иргэдэд онцгой хөнгөлөлт үзүүлж, шинээр тогтоож буй тэтгэврийн наснаас зургаан сарын наанабаримт бичгээ бүрдүүлэхийг ерөнхийлөгчтэдэнд санал болгов.

Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэтгэврийн шинэтгэл хийх тухай зургаадугаар сарын 14-нд зарласан билээ.Шинэтгэлээрэмэгтэйчүүдийн хувьд тэтгэвэрт гарах насыг 8, эрэгтэйчүүдийг 5 жилээр нэмэгдүүлэхээр заасан юм. Улсын думд баримт бичгийн эхний хэлэлцүүлэг болжээ.

 

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>