Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

796

 

Азийн 16-аас доош насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн 09 сарын 15-23-ны хооронд Улаанбаатар хотод МХБХ-ны талбайд болно.

Ики Ёүжи дасгалжуулагчтай Монголын охидын шигшээ баг Лаос, Энэтхэг, Хонг Конг, Пакистан гэсэн дөрвөн улсын багтай урьдчилсан шатны "В" хэсэг багтсан бөгөөд эх нутагтаа эдгээр багуудтай хүч үзэхэд бэлэн болоод байна.

Манай шигшээ 09 сарын 15-нд Пакистан, 09 сарын 17-нд Хонг Конг, 09 сарын 19-нд Лаос, 09 сарын 21-нд Энэтхэгийн шигшээ багтай тус бүр 17:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.

Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан 16 хүртэлх насны охидын шигшээ багийн оролцож буй эхний том сорилт юм. Өмнө нь манай охидын шигшээ Зүүн Азийн АШТ-ний эхний шатанд оролцон, анхны гоолоо оруулж, анхны оноо, хожлоо авч байсныг хөлбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа биз ээ.

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эрх авсан Г.Цолмон, С.Удвал, Э.Энхмаргад, Г.Ганчимэг гэсэн охид 16 хүртэлх насныхны шигшээ багт тоглож, дахин нэг том тэмцээний эхний шатыг, баг хамт олон, үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ хамтаар давахыг хичээх болно.

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

 

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

 

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

 

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

 

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн Монголд болно

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>