Владивостокийн чуулга: Алс Дорнодыг Монголд ойртуулах уу?

609

 

Владивостокийн чуулга: Алс Дорнодыг Монголд ойртуулах уу?

 

 

 

ОХУ-ын Владивосток хотод Дорнодын эдийн засгийн чуулган эхэлж байна. Ерөнхийлөгч В.Путины санаачлагаар анх 2015 онд байгуулагдсан энэхүү чуулган энэ жил дөрөв дэх удаагаа болж байгаа бөгөөд  60 гаруй орны 50000 орчим зочин төлөөлөгч оролцож байгаа гэсэн тоо мэдээ дуулдаж байна. Форум энэ сарын 13-ыг дуустал үргэлжилнэ.

Владивостокийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудал болон бүс нутгийн  интеграци, аж үйлдвэрийн шинэ салбар, технологийн асуудлыг хэлэлцдэг. ОХУ болон бүс нутгийн орнуудын асуудал гол байр сууринд тавигддаг.

Чуулганы хөтөлбөрт мөн Ази Номхон далай, АСЕАН-ы гишүүн болон Зүүн-Өмнөд Азийн эрчимтэй хөгжиж байгаа орнуудын хооронд бизнес уулзалт яриа хэлэлцэрүүд явагдана.  

Чуулганы хүрээнд оролцогч талуудын уулзалт өчигдрөөс эхлэн болж байна. Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  уулзалтын эхний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ажил хэргийн уулзалт хийв. Түүнчлэн ОХУ болон БНХАУ хоёр орны хамтын ажиллагаа шинэ түвшинд гарлаа гэдгийг талууд дүгнэж тус хоёр улс Алс Дорнодын бүс, Хойд мөсөн далай/Арктик/-д шинэ төсөл хамтран хэрэгжүүлэхээс  гадна санхүү болон өндөр технологийн салбарт хамтран ажиллахаар болж байна.

"Дорнодын эдийн засгийн форум”-ын албан ёсны сайт дээр  Монголын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Батулга тэргүүлнэ гэсэн томоос том мэдээ гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Монголоос албан ёсны 60 гаруй төлөөлөгч энэ форумд оролцож байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд  2017 оны эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийсэн. Тэгвэл энэ удаад ч хоёр тэргүүн нар уулзана.  Өнгөрөгч зургадугаар сард хоёр Ерөнхийлөгч Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын форумын үеэр мөн уулзсан билээ. Ингэж ойр ойрхон уулзах нь итгэлцэл хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх төдийгүй урьд нь ярьж тохирсон асуудлуудаа ажил хэрэг болгоход ихээхэн үр нөлөөтэй юм.

Москвад суугаа элчин сайд Б.Дэлгэрмаагийн мэдэгдснээр 2018 оны эхний  долоон сарын хугацаанд ОХУ, Монгол Улсын хооронд бараа эргэлт өмнөх үеэс 40 хувиар өссөн гэжээ. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаа эрчимжиж байгааг илэрхийлнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков "Дорнын эдийн засгийн уулзалт-2018”-ын үеэр ОХУ болон Монгол Улсын төрийн тэргүүн нарын хийх уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал алхам болно хэмээн найдаж байгаа”-гаа илэрхийлжээ.


Энэ чуулга уулзалтаас монголчууд юу хүлээх вэ?

Мэдээж хөрш гурван орны хувьд, өргөн уудам газар нутгаараа хиллэдэг  харилцан хамааралтай орнууд гэдэг утгаараа бидэнд хүлээлт байж таарна.

Өнгөрсөн жилийн форумд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох үеэрээ Монголын  сайн чанарын нүүрсийг гурав дахь зах зээл,  ялангуяа Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудад гаргахын тулд  ОХУ-ын Алс Дорнод дахь бүс нутгийн боомтуудыг ашиглах талаар ярилцаж нааштай үр дүнтэй ирсэн. Ингэхдээ ОХУ болон Японтой Тавантолгойн нүүрсийг гурав дахь зээлд гаргах, ашиглах хамтарсан компани байгуулах саналыг манай зүгээс тавьсан байдаг.

Тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь "Восточный" боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ОХУ-ын талаас "Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад "Тавантолгой”-н нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой" гэсэн саналыг албан ёсоор тавьсан гэж мэдээлж байсан. Уг нь их сайхан боломж. Үүнээс урьд БНХАУ-ын Тяньжинд манайхан бас газар авч байгаа, тэндээ мөн боомт байгуулах тухай хэсэг ярьсан юм даг.  Харин цаашид хэрхсэн нь тодорхойгүй, чимээ алдарсан билээ. Хөрш орнуудаас олгосон энэ мэт боломжоо ашиглаж чадахгүй алдчихдаг нь харамсалтай. Харин "Восточный"  боомтод газар авах энэ яриа хэлэлцээ ажил хэрэг болох тал дээрээ улаашралтай байгаа юм.

Восточный боомтын тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 4.491 км зайтай оршдог.  Хэдийгээр хол ч гэлээ Ерөнхийлөгч Владивостокоос төмөр замын ачаа тээврийн тарифын хөнгөлөлтийг авчирсан нь хамгийн том  үр дүн байлаа.

а эрэмбэлж мэддэггүй, нэгдсэн нэг байр суурьтай байдаггүй гэхчлэн бидэнд хаягласан сануулгыг хоёр хөршийн зүгээс илэрхийлдэг.  Энэ л бидэнд санхүүгийн бэрхшээлээс илүүтэй саад тотгор болж мэднэ.  

Алс Дорнод Монголд ойртож чадах эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болно.


М.Нэргүй


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>