Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд АНУ, БНАСАУ-ын удирдагчид илүү зоримог шийдвэр гаргах ёстой

730

 

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Төрийн зөвлөлийн хурлыг даргалахдаа "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажлын ахицыг илүү өндөр хэмжээнд цөмийн зэвсгээ орхих үе шат руу оруулахад БНАСАУ, АНУ-ын удирдагчид зоримог шийдвэр, урт хугацааны төсөл төлөвлөгөө гаргах шаардлагатай гэжээ.

Мүн Жэ Ин "БНАСАУ одоо цуврал арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цөмийн туршилт хийхгүй гэж дахин амлаж, цөмийн туршилтын бааз, пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талбайгаа орхин, Америк цэргүүдийн шарилыг ч буцаасан. АНУ, БНСУ ч том хэмжээний цэргийн нэгдсэн сургуулилтаа түр зогсоосон юм. Удахгүй Пхеньянд болох хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалтаар хойгийг цөмийн зэвсэггүй болгож, хойгт энх тайвны механизм байгуулах боломж бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНАСАУ, АНУ олон жилийн турш үргэлжилсэн дайсагнасан, үл итгэсэн харилцаагаа өөрчилж, чин үнэнч яриа хэлэлцээг эртхэн эхлүүлэх ёстой" гэжээ.

Энэ сарын 6-нд БНСУ-ын Хөх ордон "Энэ сарын 18-20-нд БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт хийнэ. Энэ нь Мүн Жэ Ин, Ким Жон Ун нарын гурав дахь уулзалт болно" гэж мэдэгдсэн юм. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд АНУ, БНАСАУ-ын удирдагчид илүү зоримог шийдвэр гаргах ёстой

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>